
ХАН-АЛТАЙ САН ТББ
Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх
НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ
1,8M+
ТАРЬЖ УРГУУЛСАН
97%
АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЛТ
30+
ЖИЛ НӨХӨН СЭРГЭЭЛТ
Бидний зорилго
Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгалийн амьдрах орчныг сэргээх, экосистемийн уян хатан чанарыг сайжруулах зорилготой


Бидний тухай
“ХАН-АЛТАЙ САН”ТББ нь байгаль экологийн тэнцвэртэй байдлыг уламжлалт аргаар хамгаалах,нөхөн сэргээх зорилготой 1994 ондбайгуулагдсан. МУ-ын хэмжээнд хэд хэдэн том төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээс дурдвал 1994 онд АНУ, Филадельфийн Академийн Нуур судлалын хүрээлэнтэй хамтран Хөвсгөл нуурын гүнийг тогтоож Дэлхийн 6 дахь цэнгэг устай нуураар бүртгүүлсэн явдал юм. Мөн МУ-ын Ойн санд нийт 1,800,000 мод тарьж 95% ургуулсан ойн мэргэжлийн байгууллага юм.
1994 он
1994 онд Америкийн Филаделфиагийн Академийн эрдэмтэд, Монгол ШУА , МУИС-ийн биологийн тэнхимтэй хамтран Манай улсын Дархан цаазат газар "ХӨВСГӨЛ НУУР"-ыг судлах Хөвсгөл төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нуурын гүнийг тогтоосон бөгөөд уг төслийн хүрээнд 1996 онд Тайванд болсон Дэлхийн цэвэр уст нуур судлалын болон ОУ-ын Биологийн ЭШ-ний хуралд "Хөвсгөл нуур"-ыг "Дэлхийн цэвэр уст зургаан нуур" - ын жагсаалтад оруулж баталгаажуулсан.
1997 он
1997 онд Хан Хэнтий дархан цаазат газар, Мөнгөн морьт сумын Тэрэлжийн сав газарт 800,000 мод суулгац тарьж ургуулах ажлыг удирдаж зохион байгуулсан. Мөн 1997 онд Өмнөговийн Улаан нуур ширгэлтийг зогсоох төслийг МҮОНРТ-н Эв Эе студитэй хамтран хэрэгжүүлсэн.
1998 он
1998 онд 1 сая модны хөтөлбөр - ын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газартай хамтарч Их тэнгэр, Бага тэнгэр, Төр хурах, Шажин хурах, Залаат, Нүхт, Чулуут, Манзушир, Хүүшийн ам гэх газруудад, удаа дараа нийт 1,000,000ш мод, суулгац тарьж ургуулах ажилд оролцож модны ургалт 80% байна.

1995-2022 он
1995-2022 он хүртэл нийт 27 жил Туул голыг хамгаалж төрөл бүрийн арга хэмжээ, нэвтрүүлэг хийж энэ хугацаанд жил бүр Туул голын эрэг дагуух бохирдол,хог хаягдлыг цэвэрлэх хөдөлгөөн зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж ирсэн.
2022 он
2022 оноос Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум Мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголдоо шилдэг сортыг шууд хөрсөнд суулгах боломжтой шилмүүст модны суулгацыг судалгааны журмаар импортлон нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.
2023 он
2023 Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороонд байрлах Аршанд гэдэг газарт ходоод, элэг цөсний рашаан ширгэж устсан байсныг эхийг сэргээн хамгаалалт хийсэн.
Тус ТББ нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт нийт 20 га газарт судалгаа шинжилгээний “ЯВГААН” мод үржүүлэг, генетик селекцийн лаборатори бүхий ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслийг хэрэгжүүлэхээр эхлээд байна.



Meet the team

Гэндэнпил ЯВГААН
УЗ-ын гишүүн, Үүсгэн байгуулагч
Байгаль орчны тэргүүний ажилтан, Дэлхийн ардын урлагийн наадмын тэргүүн шагналт, Сүхбаатарын одонт, МУГЖ , Ерөөлч, Магтаалч, хөөмийч, Монголын язгуур урлагийн биет бус өв тээгч
.jpeg)
Явгаан Хажидсүрэн
УЗ-ын дарга
1994 оноос одоог хүртэл тус санд ажилсан
2012 оноос УЗ-н даргаар ажиллаж байна.

Ичинхорлоогийн СЭР ОД
УЗ-ын гишүүн, төслийн удирдагч
Монголын Бизнес Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч Захирал, Пакистан Ул саас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул, Монгол-Сингапурын Хөрөнгө Оруулагчдын Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн бөгөөд АНУ-ын Олон Улсын Хуулийн Академийн Монгол Улс дахь Зохицуулагч, Монголын Скүош Теннисний холбооны Дэд Ерөнхийлөгч

Алтангэрэл Сайханбилэг
Төслийн менежер
2018 оноос хойш тус сангийн төсөл хөтөлбөрүүд дээр төслийн менежерээр ажиллаж байна.
OUR TRANSFORMATION PARTNERS





