top of page
41846ec4-f4ab-4838-8f2d-16eaacf74618 (1).jfif

Г.Явгаан

Байгаль орчны тэргүүний ажилтан, Дэлхийн ардын урлагийн наадмын тэргүүн шагналт, Сүхбаатарын одонт, МУГЖ , Ерөөлч, Магтаалч, хөөмийч, Монголын язгуур урлагийн биет бус өв тээгч

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • Instagram

Миний тухай

92925ced-6f6d-489c-a30e-4317aca3e660.jfif

1986 онд Англи улсад зохиогдсон Интернационал XII Их наадамдын нээлтийн ёслолд Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж явсаны дээр уг наадамд оролцож “Алтайн магтаал”, “Богд Дүнжингаравын магтаал” хайлж тэргүүн дээд шагналыг авч байсан ба BBC 1, 2-р сувгуудаар шууд цацагдаж байсан юм.

IMG_20250402_0008.jpg

1988 онд Герман, Щвецарь, Итали, Франц орноор улс үндэстнүүдийн Ардын урлаг суртчилах тоглолтонд оролцож Парис хотноо “Алтайн магтаал”, “ Хангай Ханы магтаал” –ыг дангаараа хайлж анхны CD бичүүлж байжээ мөн  Юнескогийн Фонд, Дэлхийн Хөгжмийн Алтан фондод Монголын үндэсний Ардын язгуур урлагийн гайхамшигт бүтээлийг анхлан  бүртгүүлж, мөнхжүүлж хадгалуулсан билээ. 

IMG_20250402_0002.jpg
fa8b1ef6-9ac0-4133-8273-d7a1f638ac63_edi

1989 онд БНАСУ-д зохиогдсон ДЗО-ны 13-р Их Наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж оролцож байсан ба тус наадмаас “Алтайн магтаал”-р Их наадмын тэргүүн шагнал, хошой Алтан медалиудыг авч байсан. 

IMG_20250402_0004.jpg
IMG_20250402_0005.jpg

1990 онд БНСУ-ын Сөүл, Пусан хотуудад болсон Олон улсын урлагийн Найрамдал тоглолтонд амжилттай оролцож тэргүүн байрыг авч, Пусан хотын Захиргааны хүндэт иргэн жуух бичиг, одонгоор шагнуулж байсан.

IMG_20250402_0007_edited.png
IMG_20250402_0006_edited.png

1992 онд Тайваны Засгийн газрын урилгаар хийгдсэн Монголын Соёлын өдрүүдийн арга хэмжээнд Монгол улсаа сурталчисан ба Тайваны Засгийн газрын хүндэт жуух бичигээр тус тус шагнагдаж байжээ.

1992 онд улсад тасралтгүй 30 жил ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсанч 1992 оноос эхлэн “Тэмүүжин Мөнх” ХХК байгуулан дэргэдээ Тэмүүжин чуулгыг байгуулж захирлаар ажиллан, нугараач, бүжигчид, дуучид, хөгжимчидөөс бүрдсэн ардын урлагийн “Тэмүүжин” хамтлаг байгуулан ахлагчаар ажиллаж олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, тив дэлхийн чанартай аялан тоглолтыг зохион байгуулах болон урилгаар очиж Монгол Улсаа сурталчилж байсан ба  Монгол цамын уламжлалыг сэргээн судлаж, Цамын дэг, цам харайлт хөдөлгөөн, цамнахыг Монголын ахны 108 хүрээ цамын бүжигт оролцон цам харайж байсан, Гандантэгчилэн хийдийн чомбон Сэрээтэрээр удирдуулан Монгол цамын урланг “Тэмүүжин Мөнх” ХХК-ны дэргэд цамын урлаачдыг бий болгон сурган өвлүүлж байжээ.

1993 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод байдаг, 1909 онд Монголын 8-р Богд Жавзундамба хааны 13-р Далай ламд зориулж өөрийн сан  хөмөргөөс хөрөнгийг гаргаж бүтээсэн дацанд өөрийн хөрөнгөөр 20 гаруй ажилчидаа авч явж Гол шүтээн болох 5 м Бурхан багшийг бүтээж уг шүтээнийг Гандан Тэгчилэн хийдийн лам Данзан гуай аравнайлж байсан ба нээлтэд Соёлын Сайд Н. Энхбаяр оролцож байсан. Уг хийдийг Гүнзэйчойнэй Дацан гэх ба Монголын Соёлын Өв түүгээр дамжуулан  сурталчлах зорилгоор баригдсан.

I4OqPhz7dhxwbuNQwi7qiyIXopisZiFoas8XlQtkxC-KGp-SGeEQnwrSrNV9hkqAw4pvc3j2huebyT-1x357oSG2.jpg
fdf25f7f-3039-47a1-bd72-ab2a9e2f1d6d (1).jfif

Хан-алтай сангийн үүсгэн байгуулагч Г.Явгаан, тэргүүн Я.Хажидсүрэн нар 1994 он

1994 онд Г. Явгаан нь Япон улсад Монгол улсыг сурталчилж явахдаа МУ-ын Хөдөлмөрийн баатар, АЖ Н. Норовбанзад, МУ-ын АЖ, Ц. Батчулууны хамтаар JVC, PLANGTON дуу бичлэгийн фирмүүдэд Монголын ардын урдагийн алдартай бүтээлүүдийг бичүүлэн хадгалуулсан байдаг.

R-12540244-1537257942-5506 (1).png

1994 онд Г. Явгаан нь ардын язгуур урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж Хүүхдийн Фондын дэргэд "12 ЖИЛ” хүүхдийн ардын язгуур урлагийн хамтлаг байгуулж хөөмий, хэл хуур, товшуур, шанз, ятга, морин хуур, уртын дуу, ерөөл магтаалын дугуйлан хичээллүүлж, 1000 гаруй шавь төрүүлснээс олон арван олны танил болсон алдартнууд төрөн гарсан.  МУГЖ Г. Явгаан нь Соёлын биет бус өвийг өвлөн түгээн дэлгэрүүлэхээс гадна, байгаль экологийн ажилд идэвхи санаачлаатай оролцож өөрийн хөрөнгөөр МУ-ын хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийсээр иржээ.

1994 онд Санкт-Петербург хотод хадаглагдаж байсан бурхан шашины болон

Монголын угсаатны зүйн ховор бүтээлүүдээр 30 хоногийн үзэсгэлэнг

Санкт-Петербургийн Угсаатны Зүйн Музейд гаргаж зохион байгуулж

Монголын Соёлын Өвийг таниулан сурталчилсанба сүүлд 2011 онд уг Дацанд ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев Д.А,  МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Г.Занданшатар, Д.Чойжамц нар айлчлал хийж байсан.

1994 онд АНУ, Нью Жэрси хотын Дилова хутагт Жамсранжавын дуганаас жанч, овоодой, үс, чандарыг залж ирж Гандан Тэгчилэн хийдийн Хамба лам Д. Чойжамцад хүлээлгэн өгсөн.

IMG_20250402_0009_edited.jpg
IMG_20250402_0010_edited.jpg
IMG_20250402_0015.jpg
IMG_20250403_0001.jpg

1994 оноос Монгол Эх орныхоо онгон байгаль, Дархан Цаазат газар, Соёл түүхийн дурсгалт зүйлийг хайрлан хамгаалах, олон нийтэд суртчилах, шинжилгээ судалгаа хийх зорилготой     “ХАН-АЛТАЙ” санг байгуулж, АНУ-ын Филаделфийн Академийн эрдэмтэн доктор Клайд Гоулдэн-р ахлуулсан эрдэмтдийн баг бүрэлдхүүн, Монголын ШУА, МУИС-ийн Биологийн тэнхимтэй хамтран Манай улсын Дархан цаазат газар “ХӨВСГӨЛ НУУР”–ыг судлах “ ХӨВСГӨЛ” төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, уг төслийн хүрээнд хийсэн ажлынхаа үр дүнгээр 1994 онд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, 1996 онд Тайванд болсон “Дэлхийн Цэвэр Уст Нуур” судлалын  ОУ-ийн Биологийн ЭШ-ний бага хуралд” ХӨВСГӨЛ НУУРЫГ” “ДЭЛХИЙН ЦЭНГЭГ УСТ ЗУРГАА ДАХЬ НУУР”-ын жагсаалтанд оруулж баталгаажуулжээ. 

IMG_20250402_0013.jpg

1995-2022 он хүртэл нийт 27 жил Туул голыг хамгаалж төрөл бүрийн арга хэмжээ, нэвтрүүлэг хийж энэ хугацаанд жил бүр Туул голын эрэг дагуух бохирдол,хог хаягдлыг цэвэрлэх хөдөлгөөн зохион байгуулж амжилттай хэрэгжүүлж ирсэн.

2006 оны 5 сарын 28 өдрөөс 7 сарын 9 хүртэл Их Тэнгэрийн амны баруун талын Ум ууланд Чингис хааны сэрэг дүрийг  Их Монгол Улсын 800 жилд зориулж санаачлан бүтээсэн.

14bc2d07-f768-4d5a-a78f-677fe61fb83f.jfif
01a835fa-8eda-4a27-9a76-34afb20b761a.jpg
4e1c32a1-28d4-445b-9e5a-87d604eecfab.jfif
45bfd538-9679-47b0-af2f-104577c4c49b.jfif

Contact

I'm always looking for new and exciting opportunities. Let's connect.

123-456-7890 

bottom of page