Гэрэлт өөрчлөлт


Гэрэлт өөрчлөлт

“ЯВГААН БОТАНИКИЙН ХҮРЭЭЛЭН” лаборатори бүхий мод үржүүлэг, судалгаа шинжилгээний төв
Тус ТББ нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт мод үржүүлэг, үрсэлгээний зориулалттай 20 га газарт судалгаа шинжилгээний “Явгаан” ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

01
Төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан
МУ-ын цаг уурын өөрчлөлтөд өртөж буй байдал, үзүүлж буй нөлөө 2020 ND-GAIN индекст үзүүлснээр МУ, улс төр, газар зүй, болон нийгмийн хүчин зүйлсээс хамааран цаг уурын өөрчлөлтөд ихээр өртөж буй улсуудын тоонд багтаж, нийт 181 орноос 67 дугаарт эрэмбэлэгдсэн байна. АХБ-ны тайланд дурдсанаар дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86 градусаар нэмэгдсэн байхад 1940-2015 оны хооронд МУ мэдэгдэхүйц хэмжээний цаг уурын өөрчлөлтөд өртсөн буюу жилийн дундаж температур 2.24 градусаар нэмэгдсэн бөгөөд нийт хур тунадасны хэмжээ багассан. 2090 он гэхэд МУ-ын нутаг дэвсгэрт цаг уурын өөрчлөлт дэлхий нийттэй харьцуулахад нэлээдгүй их хэмжээнд буюу 5.3 градуст хүрэх тооцоолол гарчээ.
МУ-ын хувьд ган гачиг их хэмжээгээр явагдаж, ойн хэмжээ багасах аюултай болоод байна. Үүнээс гадна Уур Амьсгалын Өөрчлөлтийн улмаас бий болж буй ган гачиг нь МУ-ын тал хээрийг “мөхөөж” байгаа ба гол мөрний урсгалын хэмжээ олон жилийн дунджаас нэлээд доогуур болж нийт 600 гаруй гол ширгэхэд хүрсэн байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-д ирүүлсэн МУ-ын гурав дахь үндэсний илтгэлд дурдсанаар 2081-2100 он гэхэд олон төрлийн модны зүйлийн тархцын өөрчлөлтийн улмаас нийт ойн бүрхэвч 1-6 хувиар буурах тухай тусгасан байна.
Дэлхийн дулаарал хурдацтай явагдаж байгаа нь дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарал ихэссэнтэй холбоотой. Уур амьсгалын өөрчлөлтийг хот, суурин газрууд хамгийн их үүсгэдэг бөгөөд эргээд тухайн хэсэгт амьдарч буй хүн амд хор хөнөөл илүүтэй мэдрэгдэж байгаа нь уг төслийг хэрэгжүүлэх үндсэн шалтгаан болж байна
02
Төслийн зорилго
1
Тухайн төсөл хэрэгжсэнээр дэлхийн дулаарлыг бууруулахад оруулах хувь нэмэр, ОУ-ын болон үндэсний гэсэн хоёр түвшинд авч үзэх боломжтой.
2
ОУ-ын түвшинд МУ-ын амлалт өгөн, үүрэг хүлээн нэгдэн орсон агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох аюултай түвшинд хүргэхгүй болгох зорилгоор батлагдсан НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн суурь конвенц, цаг уурын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох мөн үүний эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий Парисын хэлэлцээр, мөн МУ-д Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ЗГХА, Ойн газрын зорилго, зорилт болох ойг нөхөн сэргээх, ойжуулах тарьц, суулгац ургуулах, арга технологийг сайжруулах зэрэгт манай лаборатори бүхий мод үржүүлгийн газар үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.


03
Төслийн загвар
Уг төсөл нь орон нутгийн болон ОУ-ын байгууллагуудтай хамтран нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, мод тарих, ойн менежментийн арга барил, байнгын мониторингийн механизм зэрэг төслийн гол параметрүүдийг боловсруулах .
04
Хамтран ажиллаж буй байгууллагууд
БОУАӨЯам, ЗГХА Ойн Газар, НДЗДТГазар, ШУА Ботаникийн хүрээлэн, ОХУ-ын Императорский Питомник
